03.10

MCS группийн тухай таагүй 5 баримт

Монголын томоохон бүтээн байгуулагч гэгдэх MCS группын тухай таагүй олон мэдээлэл хэвлэлээр цацагддаг ч тэгсгээд дарагдаад устдаг. Өөрийн гэсэн вант улсаа байгуулж амжсан энэ групп хэрхэн томорсон, хүчирхэгжсэн тухай сайн, муу олон баримт жишээ бий. Үүнээс таагүй 5 баримтыг иш татаж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Ер нь “MCS” бол тендер дээр л боссон компани шүү дээ. Гадны орнуудад нүүрсний том уурхайтай компанийг бусад тендерт орохыг хориглодог юм билээ.

Одоо ер нь энэ “MCS”-ийг ярихаа больё. Би энэ компанийн бизнесийн зарчмыг нь шүүмжилдэг. Явуулж байгаа үйл ажиллагаанууд нь Монгол Улсад нэг л хүйтэн, цэвдэг хандлагатай байдаг юм. 

Эх сурвалж: www.mobile.news.mn

Улс төр судлаач Н.Дугар: -Зөвхөн Мөнх-Оргил ч биш, манай улс төрийн өндөр албан тушаалтнуудын ихэнх нь М-Си-Эс-ийн хувьцаа эзэмшигч албан ба албан бус ТУЗ-ын дарга гишүүнээр ажилладаг. Засаг солигдох болгонд ТУЗ-ынхаа гишүүдийг өөрчилж, шинээр томилогдсон өөрсөддөө ашигтай, хэрэгтэй Засгийн газрын гишүүдийг оронд нь томилдог. Нэг үгээр хэлэх юм бол тэр ТУЗ-ын гишүүд нь албан тушаалаар томилогддог дүрэмтэй юм шиг байгаа юм. Ер нь Монголд суугаа гадаадын элчин сайдын яамд, төвдөө М-Си-Эс-ийг мөнгөний төлөө улс эх орноо худалдаж магадгүй компани, тийм учраас М-Си-Эс-тэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулдаг гэсэн. Гадны томоохон херөнгө оруулагч компаниудын эзэд “М-Си-Эс- тэй ярьсан яриа дараа нь тун удалгүй засгийн газрын шийдвэр болж гардаг юм билээ. Иймд Монголын засгийн газартай ярьснаас М-Си-Эс-тэй ярьсан нь дээр” гэж ярьж байхыг би олон удаа сонссон. М-Си-Эс бол улсаасаа илүү хэрэглээтэй, улсаасаа илүү эрх мэдэлтэй, улс төрчдөөсөө илүү улс төрийн бодлого тодорхойлдог, төр засгийн удирдагчаасаа илүү төр засгийн нэрийг барьж гадаадын төр засгийн нөлөө бүхий хүмүүс, компаниудтай гэрээ хэлцэл хийж, хувийн эрх ашгаа Монголын төрөөс дээгүүр тавьдаг компани юм биш үү. Шударга төртэй ардчилал хөгжсөн оронд бол ийм компанийн хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэж, монопол байдлыг задалдаг гэсэн.

Эх сурвалж: www.mgltuurgatan.com

Хөх толбо сонин

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай:Дэлхийн брэнд бүгээгдэхүүний амт чанар, стандарт олон улс болон манай улсад харилцан адилгүй байдаг гэх гомдлууд удаа дараа ирж байна.Энэ гомдлуудын дагуу олон улсын брэнд бүхий бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудад хяналт тавина. Тодруулбал “МСS” компанийн “Соса соlа” ундаанд. ”MCS”-ийн хаягтай газрын наймаа “MCS” -тэй холбоотой бас нэгэн асуудал. Энэ бол газрын наймаа. Тэд үүнд гаршсан. Яагаад гээч. Монголын улс төрд тэдний халаасны хүмүүс байгаа болохоор бүх зүйл нь ногоон гэрлээр бүтдэг. Улсын нийслэлийн төв талбай тэр дундаа цэцэрлэг бүхий газрыг авч өнөөдөр худалдаа, үйлчилгээний асар том барилгыг сүндэрлүүлж чадсан. Олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан ч гэсэн тэд оффис болон бизнесийн төв хэмээн нэрлэж ямартаа ч Монголын нүүрийг тахлах орчин үеийн барилгыг барьж чадсан гэдгээрээ бахархдаг.

Тэд энэ газрыг хэрхэн үнэ цохиж бас лоббидож авсан одоо хэр нь нууц хэвээр л байгаа. Одоо 21 давхар, 82 метр өндөр олон улсын "А" зэрэглэлийн бизнесийн төв "Шангрилла" нүднээ илхэн байна. Бас нэгэн баримт. Үндэсний соёл амралтын хүрээлэнг "Дисней лэнд" шиг болгоно гэсэн сайхан амлалтаар газрыг нь төмөр хашаагаар хашаад удаж байна. "Бодь групп" Монголыг "Дисней лэнд"-тэй болгоно гэж ам гарснаас хойш борчуудын хүүхэд тоглож хүч хүрэхээргүй үнэтэй, цөөн хэдэн тоглоомтой болсон. Харин энэ зуур Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг тойрон тансаг зэрэглэлийн барилгууд сүндэрлэсээр байна. “MCS” группын барьж буй "Шангрилла-2" зочид буудлыг хүүхдийн тоглоомын газраас хумсаллаа гэж хэл ам таталсан. Тэд уг нь хүүхдүүдтэй л дээ. Гэхдээ хүүхдүүд нь Монголын парк дээр биш гадаадын нөгөө гоё "Дисней лэнд"-д тоглодог болохоор бусдын хүүхэд хамаагүй байх нь аргагүй юм. Хотын төвийн "А" зэрэглэлийн бүхий л газрыг авсан байдаг.

Эх сурвалж: www.news.niigem.mn

“MCS”, “Керри” нарт Монголыг бэлэглэчихээд баян, тайван амьдрах уу...

 ... Одоо  “MCS” ба “Керри” нэгдлийн шинэ зуушны “хийц”-ийг нь харъя. “Шангри Ла”-тай болчихоор монголчууд баярлах ёстой юм. Даанч ядуус нь олон болохоор атаархаад баярлаж өгөхгүй байгаа нь харамсалтай. Та бүхэн санаж байгаа бол Оюутолгойн гэрээг зурсан чинь LV орж ирээд л манай улсын нэр хүнд дэлхий дахин тавцан дээр нэг их өссөн юм гэдэг “хошин яриа” байдаг. Хэн зохиосон нь тодорхой. Дараа нь Монголд “Bank of China” салбараа нээчихвэл энэ том банктай харилцагч бүхэн хишиг хүртээгээд буцна гэдэг үлгэр ярьсаар намжсан. Гэхдээ амь бөхтэй байгаа нь тодорхой, наадмаар анхааралтай байгаарай гэж сануулъя.Цаашилбал, алдарт Тавантолгойн хөрөнгө оруулагч “Энержи ресурс” өөрөө “Керри”-гийн аманд багтчихаад байгаа нь улстөрчдийг талцуулсаар байгаа. Угаас тэдэнд улстөрчид талцах, иргэн ядуурах аль нь ч хамаагүй. Бүгд “MCS”, “Керри”-ийн  өмч л болох нь чухал. Тиймээс ч “Юун Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол, хууль, ҮАБЗ-ийн зөвлөмж вэ, өөрчлөөч, цуцлаач” гэсэн шахалт үзүүлэн “хуваагдах тусмаа сайн” гэх Хятад арга, авлигын аргаар юуг ч хийж болдог “сингапур туршлагаараа” ажиллаж байгаа нь энэ. Болдогсон бол тэдэнд Монголыг бэлэглэчих юмсан. Даанч тэд авахгүй л дээ. Учир нь ашиггүй маш олон зүйл ашигтайгаа дагаад ирэх учраас....

Эх сурвалж: www.zaluu.com