Самандын Жавхлан ард түмэндээ хандаж өөрийн фэйс хуудсаараа дамжуулан захиа илгээснийг хүргэе!!!
"Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу Монголчууд минь?
Миний хувьд ойрд нэгэн зүйл дээр маш их санаа зовинох боллоо. Монголд Мүүний шашин далд хэлбэрээр маш их цар хүрээг хамарчээ. Мөн үүнээс улбаалан #МОНГОЛ ЁСОЛГООГ Мүүний шашныг эсэргүүцэгчид үгүйсгэх боллоо энэ бол маш том эндүүрэл юм шүү дээ!
Мөнх тэнгэр шүтээнтэй, тэнгэрийн үр сад Босоо хийморьтой үндэстэн бол МОНГОЛЧУУД БИД ЮМ ШҮҮ ДЭЭ. Уулга алдаж, магтан саашайж, хүндэтгэн дээдлэж, уухайлан омогшихдоо бид хоёр гараа дээшээ цоргиож, уул ус руугаа харахдаа хүртэл хүндэтгэлтэй хардаг бус уу. Цайныхаа дээж, сүүнийхээ цацлыг хүртэл бид хөх мөнх тэнгэр, алтан нарандаа өргөдөг шүү дээ. Ялангуяа 2220 гаруй жилийн өмнө ХҮННҮ гүрний үед ч ийм ёсолгоо байсныг түүхч, судлаач Сүхбаатар гуай судалгааны номондоо туурвисан байдаг. Монголчууд бид уул овоогоо ч тахихдаа ч дандаа уулын оройд гарч, гараа дэлгэж тэнгэр өөдөө өргөж уухайлдаг уламжлалтай. Тэнгэр өөд цоройлж гараа дэлгэн уухайлдагыг хэн ч бидэнд зааж өгдөггүй бидний цус, ясанд генд нь байдаг кодлогдсон мэдээлэл юм шүү дээ! Энэ уламжлал оюуны соёлыг минь МҮҮНИЙ шашин устгах гэж зориудаар МОНГОЛ ЁСОЛГООГ МҮҮНИЙ ЁСОЛГОО БОЛГОСОН МЭТ САНАГДАЖ БАЙНА! нэгийг бодож, хоёрыг тунгаан уу! МОНГОЛЧУУД МИНЬ… УУХАЙ УУХАЙ УУХАЙ…" гэжээ.
www.top.mn