03.12

Жүжигчин Б.Мишээл хүүтэй болжээ

Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай хуримаа хийж, хөл хүнд болсон зургаа олонд дэлгэсэн билээ. Тэгвэл Монголын орчин үеийн кино урлаг дахь эмэгтэй жүжигчдийн дунд гялалзаж яваа "Үүлэн үст" маань эсэн мэнд амаржиж, хөөрхөн хүүтэй болжээ. 

Жүжигчин Б.Мишээл СУИС-ийг төгссөн даруйдаа авъяас билгээ таниулж, клип болон хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол, туслах дүрийг бүтээснээр олны хараанд өртөж эхэлсэн юм. 

www.wikimon.mn