“Боолын гэрээ”, “Намрын синдром”, “Гоёлын даашинз” зэрэг киноны гэнэн цайлган, хэрсүү охины дүрээр олонд танигдсан, жүжигчин О.Цэнгэл таван жилийн дараа дахин дэлгэцэнд дүр бүтээжээ. Тэрбээр энэ удаа “Хамтран амьдрагч” хэмээх кинонд тогложээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Сингапурт мастерт суралцсан гэнэ. Харин “Хамтран амьдрагч” кинонд тоглосон тухайгаа “Яагаад энэ кинонд тоглосон бэ гэхээр нэгдүгээрт, Хүрлээ ах маань продюсерээр ажилласан. Миний хувьд Хүрлээ ахтай гар нийлж сайхан ажилладаг. Анх “Боолын гэрээ” дараа нь “Гоёлын даашинз” кинонуудад хамтран ажиллаж байсан. Ер нь Хүрлээ ахтай ажиллахад нэгнээ сайн ойлгодог, зан зангаа мэдэлцсэн учраас энэ удаад “Хамтран амьдрагч” кинонд нь тоглохоор шийдсэн” хэмээн ярьсан байна.

П.ТУУЛ