Дуучин Марайя Кэригийн том ах Морган Британийн “Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дүү охиноо баян “шулам” гэж нэрлэжээ. Түүний өгүүлж буйгаар Марайя хамаатны эгч Аллисоны эмнэлгийн зардлыг төлөхөөс татгалзсанаар үл барам эмнэлгийн хаалгаар хамраа ч цухуйлгаагүй гэжээ.
Хамаатны эгч Аллисон нь биеэ үнэлдэг байсан ба ДОХ-н халдвар авч эрүүл мэндийн хувьд их доройтсон байна. “Эгч чинь үхэлтэйгээ тэмцэж байхад чи яг хаана байна? Чи өөрийгөө их мундаг хүн гэж боддог байх. Гэхдээ чи бол шулам” гэж дүүдээ хандан сэтгүүлд өгүүлжээ.
Мөн гудамжны нохойг хооллож буян үйлдэж буй мэт харагддаг боловч цус нэгтэй эгчдээ тусалсан нь илүү дээр хэмээсэн байна. Дуучин, саятан Марайя Кэри энэ онд тэрбумтан бизнесмен Жеймс Паркертай сүй тавьсан юм.
www.photonews.mn