Львовын бүс нутагт үл мэдэгдэх хүмүүс Ромын Пап II John Paul-ын хөшөөг гэмтээжээ. Энэ тухай орон нутгийн хэвлэл "Maidan"-д мэдээлсэн байна.
Хэрэг явдал Дрогобыч хотын Ариун Бартоломейн сүмийн үүдэнд гуравдугаар сарын 13-ны шөнө гарчээ. Вандалууд хөшөөний гарыг тас хөрөөдөж хаяад зугтан оджээ.
Укрианд Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг буулгаад дууссан. Харин эдүгээ ийнхүү Ромын Папын хөшөөнд халдаж эхэлжээ. Хүн төрөлхтний түүх соёлын үнэт дурсгалыг устгаж, эвдэж сүйтгэдэг хүмүүсийг вандалууд гэх ойлголт бий. Тиймээс Украинд болсон үйлдэр бол вандалын үйл ажиллагаа байж. Энэ цагт “Исламын улс” бүлэглэл Сири, Иракт хүн төрөлхнтий соёл иргэншлийн аугаа түүхт дурсгалуудыг олноор нь устгаж, эвдэн сүйдэлж байгаа билээ.

www.gereg.mn
М.Баяр