03.17

Хөлөө тайруулсан балетчин ахин тайзнаа гарч чаджээ

31 настай балетчин бразиль бүсгүй Мелинай Райс 2003 онд автомашины осолд орж өрөөсөн хөлөө маш хүнд гэмтээжээ. Тэрээр дуртай мэргэжлээсээ хагацахгүйн тулд хөлөө аврах гэж 30 удаа хагалгаанд орсон гэнэ. Гэсэн ч эцсийн эцэст өнгөрсөн жил хөлийг нь тайрахаас өөр аргагүй болжээ.  Бүсгүй энэ аймшигт цохиолтонд бас л бууж өгсөнгүй. Тэрээр цуцалтгүй хөөцөлдөж байж зөвхөн өөрт нь зориулан бүтээсэн ер бусын хиймэл хөл хийлгүүлж авчээ. Одоо балетчин бүсгүй ахин тайзнаа гаран бүжиглэж байгаа гэнэ.

 

NUUTS.mn