Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байсан “Сүнс өрөөнд байх үеийн цагийг олох бодлого” Олон улсын хэмжээний Кенгуру олимпиадын бодлого бөгөөд ЕБС-ийн сурах бичигтэй хамаагүй талаар ОУ-ын Кенгуру уралдааны Монгол дахь төлөөлөгч мэдэгдлээ.
Олон улсын Кенгуру уралдаанд манай улс 2009 оноос оролцож эхэлсэн бөгөөд тэмцээний бодлогыг 40 гаруй гишүүнтэй олон улсын баг боловсруулдаг талаар мэдээлсэн. Тус бодлого Кенгуру уралдааны дасгал ажлын номонд орсон бөгөөд уралдаан зохион байгуулагддаг олон оронд орчуулагдан хэвлэгджээ.
www.24tsag.mn