03.17

Нүцгэн оддыг хакердсан эр шоронд суув

Хоёр жилийн өмнө нэгэн үл мэдэгдэх хакер iCloud дахь 100 гаруй алдартнуудын цахим хуудсыг эвдэж ороод тэдгээрийн шалдан нүцгэн гэрэл зургуудыг интернэтэд байршуулсан билээ. Хохирогчдын дотор Женнифер Лоуренс, Мэри-Кэйт Олсен, Эмбер Хёрд, Кэйт Аптон, Кара Делевинь зэрэг одод байсан билээ. Тэр үед Лоуренс “Энэ бол шуугиант хэрэг биш. Жинхэнэ утгаараа гэмт хэрэг. Үүнийг хүмүүс буруугаар ойлгож болохгүй. Нэр алдартай болсон хүмүүс хуулиар хамгаалагдах ёстой. Тэдний хулгайлсан зургууд бол хувь хүний нууц билээ” гэж хэлсэн юм. 

Тэрхүү зургуудыг байршуулсан, нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Харин хакер эр шоронд 18 сар хоригдох ял сонсчээ. Тэр хүн бол Пенсильвани мужийн хакер, 36 настай Райан Коллинс юм. Мань хүн саяхан өөрийн бурууг хүлээсэн учраас шүүгч нар ялыг нь зөөлрүүлсэн аж. Тийм учраас хууль зөрчигч эр таван жилийн оронд шоронд нэг жил хагасыг өнгөрүүлнэ.

Эх сурвалж www.wikimon.mn