03.17

Хамгийн аз жаргалгүй улсууд тодров

Энэ дэлхийн хамгийн аз жаргалгүй улсаар Бурунди тодорсон бол хамгийн аз жаргалтайгаар Дани нэрлэгдсэн байна. НҮБ-ын захиалгаар Sustainable Development Solutions Network компанийн явуулсан World Happiness Report Update 2016 санал асуулгын дүн ийм гарчээ. Өнгөрсөн жилийн тэргүүлэгч Швейцарь Улсыг Дани нэгдүгээр байрнаас нь ховхолсон аж. Эхний аравт Исланд, Норвеги, Финланд, Канад, Голланд, Шинэ Зеланд, Австрали, Швед улсууд багтав. 

Бурунди Улс чансааны хамгийн сүүлчийн 157 дугаар байрыг эзэлжээ. Түүний өмнө Сири, Того, Афганистан, Бенин улсууд бичигдэв. Монгол Улс 101 дүгээр байрт орсон байна. Гэхдээ энэ дүгнэлтийг гаргасан хүмүүс хүн ардынх нь аз жаргалтай байдал тус улсын амьдралын түвшнээс ялгардаг гэдгийг онцолжээ. Эдийн засаг, нийгэм, байгалийн хүчин зүйлүүд сэтгэл ханамжид нөлөөлдөг аж.

www.wikimon.mn