03.18

Цацрагийн туяатай ажиллагчдын тоо өсчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс ионжуулагч цацрагтай харьцаж ажиллаж  буй аж ахуйн нэгж, байгууллагуудын  цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт /МШХТХ/-ыг сар бүр хянаж байна.

Нийслэлийн хэмжээнд МШХТХ-д рентген оношилгоо, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, хил гааль, нисэхийн салбарын нийт 128 байгууллагын 753 цацрагтай ажиллагч хамрагдаж  байгаа нь өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад  тус хяналтад хамрагдаж буй байгууллагын тоо 12.3 хувиар, цацрагтай ажиллагчдын тоо  4.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

НМХГ-ын 2015онд төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүнд МШХТХ-д хамрагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагтай ажиллагчдыг тус хяналтад хамруулснаар ионжуулагч цацрагаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэс