АНУ-д нэгэн эр шүүх дээр эцсийн үгээ хэлэх үеэрээ өөрийн бурууг бүрэн хүлээж, дуучин Аделийн дуулсан нэгэн дуугаар ая барьжээ. 21 настай Брайан Тэйлор гэдэг энэ залуу Hello дууны аянд өөрийн зохиосон шүлгийг багтаан уучлал гуйсан байна.
Түүний тоглолт Мичиган мужийн Уоштено тойргийн шүүх дээр бүтэн нэг минут үргэлжилсэн аж. Дуугаа дуулж дуусгаад мань залуу шүүх, ээж болон хохирогчдоос уучлал гуйжээ.
Тэйлор өнгөрсөн оны 11 дүгээр сард хүн хулгайлахыг оролдсон хэрэгтэй саатуулагдсан билээ. Түүнийг мөн галт зэвсэг хууль бусаар хадгалсан хэрэгт буруутгасан юм.
www.wikimon.mn