03.22
Маргааш ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдөр /лхагва гараг/ 10 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар
- Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах,
- Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох,
- Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах,
- Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө, Улаанбаатар-орон сууц сангаас
- Нийслэлийн харъяа төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журамд өөрчлөлт оруулах,
- Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журамд нэмэлт өөрчлөлт оруулах,
- Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 60 жил,
- Нийслэлийн Боловсролын газрын 85 жил,
- Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ой,
- Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах,
НИТХ-ын ээлжит XXXIV хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
www.TOP.mn