Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн алдааг зассан алаг эрээн зураг цахим хуудсаар хараагүй хүнээс бусад нь хархаар нийтлэгдэж байна.
Бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” цагийн хөтөлбөрийн зорилго нь сурагчдийн сэтгэлгээнд нөлөөлөх цаашлаад иргэн болох суурийг тавьж өгдөг чухал хичээл. Гэвч энэ хичээлийн сурах бичгийн алдаанууд тоогоо алдаж байгаа тул БСШУ-ны сайд Л.Гантөмөрт удаа дараа сурах бичгүүдтэй холбоотой саналуудыг хүргүүсэн боловч оновчтой хариу ирээгүй байна. Сайд нь дуугарахгүй байхад мянга хашгираад нэмэргүй гэдгийн өнгөрсөн хоёр жил харуулсан. Тодруулбал:
2014 онд хэвлэгдсэн алдаатай сурах бичгүүдийг 2015 онд ямар ч засваргүй дахин хэвлэсэн. Харин 2016 онд алдаагаа засаж чадах болов уу? Нохой байсан бол “Эм сүвтэй болохоор эзэн нь төөрүүлчихэж” гэхсэн.
Нохой биш НОМ шүү дээ энэ асуудал чинь, очих ЭЗЭНТЭЙ, оочих ХАЯГТАЙ юмсан. Ганцхүү Л.Гантөмөр сайдын ам нээхийг хүлээх үлдэж байна.




www.TOP.mn