Бүгд Найрамдах Конго улсад ажиллаж байгаад энэ сарын 20-нд Монголд ирсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, 31 настай, эрэгтэй хумхаа өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ.
Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөх, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн өвчтөнөөс сорьц цуглуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хумхаа өвчин үүсгэгч P.falciparum зүйлийн үүсгэгч илэрсэн байна. Дөрвөн зүйлийн халуун хумхаа үүсгэгч байдгаас хамгийн аюул ихтэй, үхэлд хүргэдэг нь Plasmodium falciparum юм.
www.ontslokh.mn