03.31

С.Жавхлан Т.Баясгалан нарын тусламжийг Улаангом сумын ЗДТГ-ынхан зувчуулжээ

С.Жавхлан, Т.Баясгалан хоёр гавьяат маань "Илгээлтийн эзэн" тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад туслаж байгаа билээ. Энэ аянаас Увс аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБЕГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ-ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6 мянгаар зарсан хэрэг гарчээ. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын "золиос" боллоо. Энэ тухайгаа сумын удирдлагууд "Бид зөвхөн тээврийн зардал олох гэж зарсан" гэж тайлбарлажээ. Ичээсэй. 

 

www.top.mn