04.01

Адель “ихэр”-тэйгээ өөрөг зураг авахуулжээ

Их Британийн дуучин Адель Бирмингем хотод болсон тоглолтынхоо үеэр өөртэй нь усны дусал шиг адилхан Эмили Бэмфорт бүсгүйтэй өөрөг зургаа даруулсан аж. Адельтай нөхцөлгүй адилхан бүсгүй дуучин эмэгтэйн тоглолтыг үзэхээр өөрийн сүйт залуу Томын хамтаар иржээ. Том дуучин бүсгүйд сүйт бүсгүйтэй нь хамт зургаа даруулахыг санал болгов. 

“Би зүгээр л босоод Аделиэс эвтэйхэн гуйсан. Тэр намайг харин дэндүү эелдэг залуу байна гэж хэлсэн шүү. Эмили маань түүний үнэнч шүтэн бишрэгч. Тэдний хамтын өөрөг зураг Эмилиг жинхэнэ баярлуулсан” хэмээн Том ярьжээ. Эмили бол уянгалаг хоолойтой дуучин бүсгүйн цорын ганц “ихэр” биш юм. Шведэд мөн Адельтэй нүгэлтэй адилхан Эллинор Хеллборг гэдэг эмэгтэй амьдардаг аж. 

www.wikimon.mn