04.07

Ариунаа Сури Милан хотын загварын долоо хоногт оролцоно

Загвар өмсөгч Ариунаа Сури Миланы загварын долоо хоногт оролцох бодолтой байгаа аж. Тодруулбал, тэрбээр “Саяхан бид ирэх намар өвлийн коллекцоо загварын шоун дээр танилцуулсан. Мөн Парист фэйшн экспо хэлбэрээр оролцоод ирлээ. Удахгүй энэ коллекцоо интернэтэд байршуулна. Яг одоо бол 2017 оны хаврын коллекц дээрээ ажиллаж байна. Бид энэ ажлаараа Милан хотын загварын долоо хоногт оролцох төлөвлөгөөтэй. Саяхан тэнд очиж холбогдох хүмүүстэй нь уулзаж, төлөвлөгөөгөө гаргаад ирлээ. Италид том агенттай болсон болохоор жилдээ хоёр удаа загварын шоунуудад орох байх. Урьд манайх Азид, Японд ийм арга хэмжээнүүдэд ордог байсан. Хэдийгээр загварын шоу хаана болсноосоо үл хамааран бүх загварын салбарынхны анхаарал тэр газар луу хандаж байдаг ч гэсэн хувцас загварын ертөнцийн цөмд нь очно гэхээр сэтгэл догдолж байна” хэмээн ярьсан байна.