Олон улсын “Сан Франциско спиритс”2016 (SFWSC) амталгааны уралдаан 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа .Энэхүү амталгааны уралдаан мэргэжлийн экспертүүдийн баг шүүдэг нээлттэй шударга уралдаан болдогоороо дэлхийд алдартай. Тэгвэл энэ жилийн уралдаанд Дэлхийн шилдэг 1899 брэнд оролцсоноос Монгол улсын гурван брэнд шилдгээр шалгарч мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Амталгааны шилдгээр шалгарсан брэндүүдээс дурдвал:
Алтан медалийг- Финландиа /Финланд/, Данзка /Герман/
Мөнгөн медалийг - ЛАВА /Монгол – MTS GROUP/, Чингис /Монгол - GEM/
Хүрэл медаль Reyka /Исланд/, Соёрхол /Монгол – GEM тус тус шалгарсан байна.
Үүнээс харахад Монголын брэндүүд амт чанараараа дэлхийд үнэлэгдэж, гадны зах зээлд өрсөлдөх чадвартайг баталсаар байна.
Эх сурвалж https://www.sfspiritscomp.com/