04.09

П.Анужин: Хийж бүтээж яваагийнхаа төлөө хэлүүлж, хэлмэгдэж яваа эр хүн

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч А.Эрдэнэбат их аварга Д.Дагвадорж  өөрийг залилсан хэмээн мэдэгдсэн. Үүний дараа П.Анужин нөхрөө өмөөрөв үү, их аваргыг өмөөрөв үү хэмээн нэг хэсэгтээ л шуугисан. Тэгвэл П.Анужин энэ талаар анх удаа тайлбар хийлээ. Тэрбээр “Ангийн минь анд, алаг үрсийн минь эцэг А.Эрдэнэбат. Хийж бүтээж яваагийнхаа төлөө хэлүүлж, хэлмэгдэж яваа эр хүн. Мөн л хэвлэлээр элдвээрээ гүтгүүлж, нэг л айхтар зальхай, бүтэхгүй мэт нэр түүнд зохион байгуулалттай зүүлгэсэн. Бидэнд үг, хов хөөж ирээгүй ижил "алдаа" байжээ. Эр улс байна даа болох биз хэмээн уужуухан алхсаар өдий хүрснийг нь мэдэх хүн нь би байна. Өөрийн насанд ахадсан гэмээр төслүүдийг босгож, гадаадын хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагаас олон сая доллорын хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт татаж, өчнөөн хүнийг ажлын байр, амьдралтай нь залгуулж яваа ажилч залуу! Улс төрийн тогтворгүй байдал, гацааж цуцаахын хатуу хөтүүг ясандаа тултал үзэж яваа түүнийхээ төлөө үг дуугарахгүй байж чадсангүй ээ! Улаа эргэтэл гадныхантай уулзаж, нойроо хасан, зугаа цэнгэл, залуу насаа ч умартан хөдөлмөрлөн өндийсөн 70-аад оны сайн төлөөлөл, сайн ааваар би бахархаж явдаг!” хэмээн бичсэн байна.