04.09

Хаврын тариалалтад 16-18 мянган тонн үр дутагдаж байна

Энэ онд 322.9 мянган га газарт үр тариа тариалахаас 301.5 мянган га газарт улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу буудай, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн байна.

Гэвч бэлтгэсэн нийт уриншийн 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахад 48 мянган тонн шаардлагатай байгаа аж. Энэ хаврын тариалалтад зориулж аж ахуйн нэгж, иргэд, ОБЕГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд нийт үр тоо 32.8 мянган тонн байгаа юм байна. Тодруулбал хаврын тариалалтад 16-18 мянган тонн үр дутагдаж буй аж.

А.ОЧ