04.11

Ганц бие Үхрүүдийн хувьд харилцаа холбоо тогтоохдоо хянамгай байхыг зөвлөж байна


ХОНЬ - (3/21-4/19)
Амжилтаа ахиулах боломжийг ашигла, аливаад авхаалжтай байж, илүү цагаар ажиллахыг хичээ. Даргаасаа айж эмээх хэрэггүй. Ажилдаа хэт анхаарснаас болоод амрагийн харилцаанд хүндрэл үүсч магадгүй. Зарим нь өөр ажил хайна. Та найзтайгаа хамтран ажиллахыг урьтал болгохдоо ажлын чөлөөт, уян хатан цагт нь болсон байж магадгүй.
ҮХЭР - (4/20-5/20)
Та өөрийн хүрээлэл дотроо чухал байр суурьтай нэгэн байх ёстой. Мэргэжлийн хувьд амжилт тань өгссөөр байх тул санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. Хүндрэлтэй асуудал шийдэж, та сэтгэл хангалуун болно. Орлого зарлага болон төлбөрийн картаа тооцоолж хүссэн зүйлээ худалдан ав. Мөн тодорхой хэмжээний мөнгө хуримтлуул. Ганц бие Үхрүүдийн хувьд харилцаа холбоо тогтоохдоо хянамгай байхыг зөвлөж байна.  
ИХЭР - (5/21-6/21)
Хүмүүстэй хамтран ажиллахад таатай байх болно. Тэдний санал санаачилга таны бүтээлч байдалд маш их нөлөө үзүүлнэ. Мөнгөн дээр тогтсон харилцаа үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөхгүй. Ямар ч бизнес асуудлыг сайтар судлахгүй бол эрсдэлд орох магадлал маш өндөр байдгийг сана. Зарим азтай нэг нь хонжворын сугалаа хожиж, хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэх болно.  
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Жин хасах оролдпого чинь гайхалтай сайн тусыг олно. Хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд бага хэмжээгээр идэж, хорхой хүргэм амттан, таргалуулдаг зууш, үлдэгдэл хоолноос татгалзаж сур. Та гэртээ гал тогооны өрөөнд цагийг өнгөрөөх дуртай учраас эрүүл хоол бэлтгэж түүнээсээ таашааал авахад тйим ч хэцүү биш байх нь. Хичээл зүтгэл чинь ажилдаа амжилт гаргах баталгаа болно. Хэрэв та бусадтай нэг баг болж хүчээ нэгтгэвэл мөрөөдөл чинь биелэх болно.  
АРСЛАН - (7/23-8/22)
Энэ өдар эрч хүчээр бялхахаас гадна ажил үүргээ сайн гүйцэтгэнэ. Бачимдан гүйж харайхын оронд тайван суу. Өглөөний цайгаа сэтгэл тайван ууж, өдрийн эрч хүчээ өөртеө олж ав. Ажилдаа өөрийн зарчимаа мөрдөн бусад ажилчдыг гайхшруул. Харин сэтгэл санаагаа тогвортой байлгахын тулд эрүүл мэндийн шинэ дэглэм сахих нь тустай. Шинээр хийх гэрээ хэлцэл нь хэрэв хөрөнгө оруулагчтай холбоотой байх юм бол энэ нь маш том амжилт гэдгийг од эрхэсийн тохиол танд сануулж байна.
ОХИН - (8/23-9/22)
Гэр орноо тохижуулж, тавилгаа өөрчилснөөр сэтгэл санаа тайвширна. Гайхалтай санал хүлээн авснаар таны төлөвлөж байсан ажилд өөрчлөлт орох болно. Найз нөхөд хайртай хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлснээр та тэднээс маш их эрч хүч авах болно. Хайртай хүндээ зориулж онцгой оройн зоог бэлдэх юмуу дуртай ресторан руу нь хамт яваарай.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Олон янзын хандлага их байна. Мөнгөн санхүүгийн хувьд нөхцөл байдал баргар байна. Өөрийн санаа бодлоо шүүн тунгаахгүй бол та ялагдаж, сайхан учралаа алдаа болгоно. Маргааш гэж хойшлуулалгүй гэрийн ажлаа хийж дуусгаарай. Ингэснээр бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх болно.Та шуудан, утасны дуудлага, мессежиндээ санаа зовж цагаа дэмий үрэх хэрэггүй. Энэ бүхэнд ихэнхи цагаа зарцуулбал энэ өдрийн утга алдагдаж, бусдынх болно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хүчирхэг Дэлхийн ван гараг ухарч байгаа энэ үед өөрийн санхүүгээ дахин хянаж олгоомжтой бай. Өр зээлэнд живэхээс сэрэмжил. Бизнесмэн Хилэнц сонгох чадвар сайтай, юмны үнэ цэнийг мэддэг, болгоомжтой хүмүүс. Бүтээлч чадварын өсөлт, хуучныг баримтлагч бодлогоороо та бусад хүнээс ялгарна. Шинээр сэдсэн төлөвлөгөө, стратегийн ачаар та том үсрэлт хийх байх. Хайр сэтгэлийн тухайд зарим Хилэнц хуучных шигээ асан дүрэлзэхийг хүсэх ба тэдэнд нууц шүтэн бишрэгч гарч ирнэ.
НУМ - (11/22-12/21)
Санаа муутын хүчтэй явуулгад өртөх, өрсөлдөгчтэйгээ нүүр тулах, мэхлэгдэх зэрэг асуудлуудтай тулгарч болзошгүй бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хийж буй үйлдлээ хянах хэрэгтэй. Өглөөнөөс авахуулаад толгой өндийх завгүй ажиллана. Эд хөрөнгөндөө онцгой анхаарал тавь. Түүнчлэн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Ар гэрийн ажил таны хамаг хүч хөдөлмөр, цаг завыг барах бололтой.
МАТАР - (12/22-1/19)
Та гэр орны болон бусад ажлын хариуцлагаас зугтах боломжгүйгээ ухаарах хэрэгтэй. Өөртөө цаг гаргаж хүчээ сэлбэн амар. Өөрийн бие махбодь болон оюун санааг сэргээж цэнэглэхийн тулд байгальд гарч, усанд сэлж, цэцэрлэгээр алх. Одоогоор үүрэг хариуцлагаас хол байх боломжгүй бол өдрийн хоолны цагаар гадуур алхаж тархиа сэргээ. Өөрт тохирсон тухтай суудал олж суун өнөө оройг зугаатай өнгөрүүл.
БУМБА - (1/20-2/18)
Гэр бүлийн хэрүүл маргааны улмаас ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд амаргүй байна. Хор хохирол учрахаас өмнө харилцан буулт хий, эсвэл учир шалтгааныг ол. Бүх хүн таныг юм хийж байхад санаа тавих болно. Багаар ажиллахад анхаарах шаардлагатай. Мөн та өөрийн зорилгодоо амжилттай хүрэхийг хичээ. Бизнесийн гэрээ хэлэлцээрийн нэг чухал зүйл бол юу ч алдалгүй, хянаж байх. Нөхцөл байдал сайжиртал шийдвэрээ хойшлуул.
ЗАГАС - (2/19-3/20)
Ажилсаг, шударга Загаснуудад шагнал дагуулах хүчирхэг боломж ирж байна. Бизнес болон ажил хэргийн асуудлууд тань маш сайн байна. Төлөвлөгөө чухал зорилгуудаар халин цалгиж, энэ өглөө таныг идэвхитэй завгүй байлгах болно. Танд өрсөлдөгчөө ялах боломж олдоно. Үүний тулд маш сайн судлах хэрэгтэйг сануулж байна. Та үнэхээр онцгой бүлгийн удирдагч болохыг хүсэж байгаа бол өдрийн сүүлээр ажлаас гадуурх үүрэг хариуцлагаа нухацтай бодоход яг тохирсон цаг.