НҮБ-ын их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаагаар 2016 онд байгалийн гамшигт хамгийн их өртөж эмзэг байх магадлалтай улс орныг тодорхойлсон байна.
Шинжээчид 2015 онд болсон байгалийн гамшиг, сүйрлийн тухай тоон мэдээлэл дээр суурилсан үнэлгээ хийж, үр дагаврыг нь багасгах тухай зөвлөсөн аж.
Гүн улаан өнгөөр байгалийн гамшгийн өндөр эрсдэлтэй улс орныг харуулсан бол эрсдэл багасах тусам "картын өнгө дулаарна”, улаан болж цайвар шар болон эрсдэл багасаж байгаа хэмжээг харуулж байгаа юм.
Тиймээс далай, тэнгист хамгийн ойр ч хамгийн аюул багатай арван орнуудад судлаачид Исланд, Арабын Нэгдсэн Эмират Улс, Японыг багтаасан байна. Эдгээр улс орнууд наад зах нь далайн түвшин нэмэгдэж, шуурга, газар хөдлөлт, үер, ган гачиг болохоор эрсдэлд өртдөг тухай Daily Mail сонинд бичжээ.
Үер, шуурганы улмаас Вануату, Тонга, Гватемал, Бангладеш, Филиппин хамгийн их эрсдэлтэй нь гэнэ.
Энэ жилийн хамгийн аюулгүй орнуудад Мальт, Барбадос, Катар багтжээ.
М.Баяр
www.gereg.mn