05.18

ОУ-ын Миссүүд “Эерэг сэтгэлгээний давлагаа”- төслийг дэмжиж байна

JCI Монгол байгууллагаас санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давлагаа” төсөл 13 аймаг, 9 дүүргийн нийт 52500 хүнд биечлэн эерэг сэтгэлгээг уриалсан сургалтаа хүргэж 150,000 хүнд эерэг нөлөөллийг үзүүлээд байна.
Энэ удаад Олон Улсын Оюун Ухааны харьяа СГЗүтгэлтэн З.Түмэн-Өлзийн нэрэмжит Оюуны Оньс дунд сургуулийн 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд "Эeрэг сэтгэлгээний давлагаа"- аяныг өрнүүллээ. Тус сургалтын үеэр JCI Impact салбарын гишүүн Miss earth 2016, Mongolia шилдэг 2016, Ази тивийг төлөөлж НҮБ-ийн индэр дээрээс илтгэл тавьсан А.Баярцэцэг маань “Positive mind” төслийн сургагч багшаар оролцлоо.
Түүнчлэн Унгар улсын мисс 2015 Далeма, Тонга улсын мисс 2013 Даймонд нар төслийг дэмжин, энэхүү сургалтад оролцож сурагч дүү нартаа өөрийн амьдралд тохиолдож байсан эерэг сайхан зүйлсийн талаар хуваалцаж, богино хэмжээний яриаг өрнүүлснээрээ энэ удаагийн сургалт онцгой болсон юм.