Дуучин Мадоннагийн зүрх баяр хөөрөөсөө болж цээжиндээ багтахгүй булгилж байгаа аж. Хөөрхий бүсгүй өнгөрсөн оны сүүлчээс хойш аавтайгаа хамт Лондон хотод амьдарч буй өөрийн 15 настай хүү Роккотой нэгдсэн байна. Ээж, хүү хоёр дугуйгаар хэдэн цаг зугаалахдаа папарацци нарын дуран авайд өртжээ. Мадоннатай хүүг нь уулзуулахаар аав нь болон хойд ээж Жаки нар нь Рокког авчирсан байна.
Рокко инээмсэглэж байсан бөгөөд ээжтэйгээ уулзсандаа баяртай байсан нь дамжиггүй юм. Рокко ээжтэйгээ хамт буусан газар нь очсон бөгөөд тэнд хэдэн цагийг хамт өнгөрүүлжээ. Улмаар хүү өөрийн найзуудтай хамт скэйтбоардаар гулгахаар явсан бол ээж нь ажил хэргээ хөөцөлдөхөөр дугуй унаад явсан гэнэ.
www.wikimon.mn