04.12

Николь Кидман гоё сайхан биеэрээ гайхуулжээ

Жүжигчин Николь Кидман өөрийн нөхөр, ээж хоёрын хамтаар төрөлх нутаг Австралидаа очиж цагийг зугаатай өнгөрүүлэх үеэр папарацци нарын дуран авайд өртжээ. Өдгөө 48 настай жүжигчин эмэгтэй үнэхээр гоё харагдаж байсан аж. Нүүр амаа будаагүй, үсээ янзлаагүй байсан ч дажгүйлэг харагдаж байсан гэнэ шүү. 
Николь өөрийн биеийн галбирт ихээхэн анхаардаг билээ. Өдөрт 1.5 литр ус ууж, нарнаас зайлсхийн, аминдэмээр баялаг цэвэр жимсний шүүс уухыг зорьдог юм. Гэхдээ жүжигчин бүсгүй пластик мэс ажилбар хийлгүүлж байсан гэдгээ үгүйсгэдэггүй. Тэрбээр өмнө нь хамрынхаа хэлбэрийг өөрчлүүлж байсан бол одоо ботокс тариулдаг аж.

Эх сурвалж www.wikimon.mn