Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн довтлогч Нэймар шинэ гэрээ байгуулахдаа цалингаа нэмэхийг шаардах гэнэ шүү. Бразилийн довтлогч залуу одоогийн байгаа цалиндаа сэтгэл ханалгүй түүнийгээ тав дахин нэмэгдүүлэх бодолтой байгаа аж. Өдгөө 24 настай хөлбөмбөгчин залуугийн цалин жилийн ес орчим сая евро байгаа бөгөөд мань хүн цаашдаа 45 саяыг авах эрмэлзэлтэй байгаа юм.
Түүний сэтгэлийг амраахын тулд “Барселона” нэг бол нэлээн мөнгөтэй шинэ ивээн тэтгэгч олох юм уу Nike компанитай байгуулсан гэрээгээ шинэчлэх бололтой. Аргаа ядсан тохиолдолд “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнгээ өөр нэрээр нэрлэх эрхийг хэн нэгэнд зарах гэнэ. “Барса” Нэймартай энэ оны зургаадугаар сард юм уу долоодугаар сард шинээр гэрээ байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn