Зохиолч Г.Аюурзана цахим хуудсаар уншигчидтайгаа уулздаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл саяхан тэрбээр өөрийн цахим хуудаснаа нэгэн "Донж"-той зургийг нийтэлжээ. Этгээд хар малгай, баруун гар дээрх үл ялиг цухуйсан шивээс олон хүний анхаарлыг татсан бололтой. Зохиолч энэ тухайд, "Арван хэдэн жил өмсөж буй хуучин малгай минь хүмүүст ийм этгээд санагдана гэж ёстой төсөөлсөнгүй шүү" хэмээн тодотгосон байна лээ.