04.15

Орон сууцны үнийн индекс өмнөх сараас -0.9 хувиар буурчээ

  Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 03-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 03-р сард 4.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.