Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан албан хаагчдыг чадваржуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн “Эмчийн үйлс-бидний бахархал” сэдэвт аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр ёс зүйн сургалтыг Эрүүл мэндийн төвийн 60 их эмчид хийлээ. Тус сургалтад Улаанбаатарын дээд сургуулийн археологич, доктор Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн төвийн ёс зүйн хорооны дарга М.Цэвээн нар эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй сэдвээр лекц уншиж хамтран ярилцлаа.