Хэд хоногийн өмнө Кэти Холмс, Том Круз нарын охин 10 насны төрсөн өдрөө хийжээ. Охины од ээж энэ үйл явдалд тун ч хариуцлагатай хандсан бөгөөд Суригийн хүсэл бүрийг биелүүлсэн гэнэ. Гэхдээ ганцхан зүйлийг чадаагүй байна. Юу гэвэл, төрсөн өдрийн баярт охины аав ирээгүй аж. Сүүлийн гурван жилийн дотор Том охинтойгоо нэг ч удаа уулзаагүй юм. Зүгээр л утсаар яриад баяр хүргэчихдэг аж. Энэ удаа ч гэсэн Том баярт нь ирж чадахгүй гэдгээ “Мумий” киноны зураг авалттай гэдгээр тайлбарлажээ.
Харин хэрэгт дуртай хүмүүс охиныхоо төлөө жүжигчин эр ганц хоногийн чөлөө авах бүрэн боломжтой байсан гэж мэдэмхийрэв. Түүнд хүсэл байгаагүй хэмээн ярих болжээ. Хамаг учир сайентологийн шашинд байгаа хэмээн үзсэн аж. Тус шашин жүжигчин эрийг гэр бүлтэй нь уулзуулах дургүй байгаа билээ. Томоос салснаар Кэти Холмс тус шашны заналт дайсан болсон юм.
Эх сурвалж www.wikimon.mn