04.19

Бейонсе фэнүүдээ өдөв

Америкийн одод нийгмийн сүлжээнд аазгай хөдөлгөм бичлэг болон гэрэл зургууд байршуулж, шүтэн бишрэгчдээ оволзуулдаг билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр поп дуучин Бейонсе өөрийн Инстаграм дээр шинэ хөгжмийн төслийнхөө танилцуулгыг тавьснаар хүмүүсийн дунд ихээхэн мэтгэлцээн өрнүүлжээ. 

Бейонсе 20 секундын танилцуулгаар шинэ, одоогоор нууцлагдаж байгаа Lemonade төслөө толилуулав. Энэ төсөл дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Америкийн HBO сувгаар гарч эхлэх юм. 

Тэрхүү танилцуулгыг ганцхан өдрийн дотор YouTube дээр хоёр сая удаа үзсэн байна. Ихэнх хүмүүс энэ бичлэг дуучин бүсгүйн зургаа дахь цомгийн нээлттэй холбоотой байх хэмээн таамаглав. Мөн шинэ клипных нь танилцуулга байх гэсэн бодолтой хүмүүс олон байгаа аж.

www.wikimon.mn