2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 метр квадрат талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 метр квадрат талбайд хийж, 9 байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөөд байна.