“Сан-Антонио Спөрс” багийн довтлогч Кавай Ленард өнгөрсөн улирлын шилдэг хамгаалах чиглэлийн довтлогчоор тодорсныг Техас мужийн багийн албан ёсны сайт мэдээлэв. Ийнхүү Ленард уг шагналыг дараалан хүртэж байгаа юм.
Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар Кавай 547 оноо авчээ. Ингэснээр тэр 421 оноотой Дрэймонд Грийныг ардаа орхив. Өнгөрсөн жил Кавай 333 оноо авч байсан юм.
Өнгөрөгч улиралд 24 настай Ленард 72 тоглолтод оролцохдоо талбай дээр дунджаар 33 минутыг өнгөрүүлж, 21 оноо, долоон самбар, 2.5 амжилттай дамжуулалт, хоёр таслалт, нэг блок-шот хийжээ.
Эх сурвалж www.wikimon.mn