Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв нь жилд 2 удаа нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгийг тус газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулдаг.
Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хаврын ээлжит үзлэгийг зохион байгууллаа. Энэ оны 07 сард зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээ тушаалаар батлагдсан хуваарьт хугацаанд багтаан холбогдох стандартын шаардлагуудыг бүрэн хангуулж техникийн хяналтын үзлэгт жигд, шуурхай хамруулахыг тус газартай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн ажиллав.
2016 оны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгт үндсэн чиглэлийн 20, туслах чиглэлийн 11, буухиа чиглэлийн 4, такси үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байгуулагуудын нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.