Америкийн жүжигчин, телевизийн “Найзууд” /"Friends"/ цувралын од Женифер Анистон /Jennifer Aniston/-ыг “Хүмүүс”/People/ сэтгүүл 2016 оны дэлхийн хамгийн гоё эмэгтэй гэж зарлалаа. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд энэ тухай нийтлэл хэвлэгдсэн байна.
47 настай жүжигчин эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх ажил эрхэлж байгаа явдал ийнхүү түүнийг дэмжихэд хүргэжээ. Aнистон долоо хоногт зургаан цагийг спортоор хичээллэхэд зарцуулж байгаа гэнэ.
Жүжигчин "Найзууд"-д мартагдашгүй үүрэг гүйцэтгэхээс гадна "Marley ба би" болон "Бүхнийг чадагч Брюс" кинонуудад тогложээ. 2000-2005 онд Энистон, Брэд Питтийн эхнэр байсан бөгөөд 2015 онд нууцаар Америкийн жүжигчин Жастин Теритэй /Justin Theroux/ гэрлэжээ.
М.Баяр
www.gereg.mn