04.22

Оргон зайлагч аяга, таваг угаагчид нуугджээ

Техас мужийн Жаспер хотын хорих ангийн хүмүүжигч “онцгой” нэгэн авьяасаа харуулсан байна. 20 настай Уэсли Эванс гуравдугаар сарын 08-ны өдөр машины хулгай, дээрмийн хэргээр саатуулагджээ. Шоронд хоригдож байхдаа гараа гэмтээсэн түүнийг эмнэлэгт хүргэсэн гэнэ. 

Эмнэлгээс оргосон гэмт хэрэгтэн найз охиныдоо бүгэж байгаад баригдсан байна. Хамгийн марзан нь, мань эр аяга таваг угаагч машин дотор нуугдаж байсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn