Цахим ертөнцөд сүүлийн үед хоёр эхнэртэй болох хуулийн талаар элдэв янзын сэтгэгдэл, зураг, онигоо оруулах нь олширч эхэлсэн бол охид хүүхнүүдийн дургүйцэл дээд цэгтээ тулсан бололтой. Эхнээсээ энэ талаар хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдэж, хоёр эхнэртэй болох тухай хуулийн эсрэг үзэл бодлоо илэрхийлээд авчээ. Тэдний нэг болох дуучин А.Түмэн-Өлзий өөрийн цахим хуудсанд “Хүүе ээ, хоёр эхнэртэй болох хууль нь батлагдвал салалт ихэснэ биз дээ, энэ чинь. Нэгийгээ яая гэж байж бас дуртай айн, муу духнууд” хэмээн бичсэн байна.