Жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим" ТББ-ын хүрээнд ээлжит нэгэн ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Энэ удаад СХДЭМТөвийн харьяа Баянхошуу салбар амбулаторийн Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхимыг тохижуулж дуусчээ. Өнөөдөр 15:00 цагт СХД-ийн есдүгээр хороо, Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд Баянхошууны эмнэлэгт "Итгэлийн танхим"-ын нээлт болно.