04.23

Хүний аура энерги юуг тодорхойлдог вэ

Хүмүүс сар руу нисгэж, Ангараг гаригаас ус олж, атомын хүчийг нээсэн ч өөрсдийгөө харин хамгийн бага судалжээ. Тэгвэл манай зууны ШУ-ны суурь нээлт болох мэдээллийг агуулагч торсионы талбайн энергийн хүний бие дэх илэрхийлэл болох аураг оношилж, унших аппаратыг  ОХУ-ын эрдэмтэд зохиосон байна. Энэхүү патентлагдсан адаптометрын аппаратаар хүний био энергийн мэдээлэлийг уншдаг аж. Энерги мэдээллийн адаптометр нь хүний аураг хэмжсэнээр, хүний эрүүл мэнд, хувийн амьдрал, ажил, албан тушаал өсөлт, бизнес болон  хүндрэлтэй асуудлын анхдагч шалтгааныг олдог байна. Харин хүний мэдээллийн талбай дахь гажилтыг тодорхойлсноор өвчний анхны шинж тэмдэг хаанаас үүсэнийг мэдэж болдог гэнэ. 

Хүний гэрлэн бүрхүүлийн бүрэн, бөх бат байдлыг тогтоож гадны нөлөөний үзүүлж байгаа хүнд хөнгөн   зэргийг  тогтоодог байна. 

1-р Үндэс хүрд хаагдвал насанд цөвтэй. 
2-р Хүрд гэмтвэл бэлгийн амьдрал ханамжгүй. 
3-р Хүрд хаагдвал мөнгө, санхүүгийн асуудалд ордог. 
4-р Хүрд блоктой бол хайр сэтгэл, гэр бүл таарамжгүй. 
5-р Хоолойн хүрд хаагдвал ажил бүтэмжгүй, албан тушаал ахихгүй. 
6-р Хүрд асуудалтай бол бусдын эрхшээлд автана. 
7-р Хүрд зогсохги бол хийморь доройтох зэрэг таагүй асуудал үүссэн байдагаа Та бид анзаарч засалгүй явсанаас бүүрч таагүй байдалд ордог аж. Аурагаа эрт мэдэж авсанаар гэрлэн бүрхүүл цэвэрлэх, нөхөх энергийн засал хийж болдог байна.