Бидний дуртай гүзээлзгэнэ жимс аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг байна. Гүзээлзгэнэ нь бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлдэг байна. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилж, мөн шүдний буйл бэхжүүлдэг аж. Мөн амтат гүзээлзгэнэ тархины хөгшрөлтийг удаашруулдгийг эрдэмтэд нотолсон байна. Элэг, ходоодоор нь хатгуулан өвддөг болон ходоодны хүчил ихтэй хүмүүст гүзээлзгэнэ зохимжгүй гэнэ. Мөн мухар олгойн архаг үрэвсэлтэй бол гүзээлзгэнээс татгалзахыг эмч нар зөвлөж байна.