Бразилын нийслэл Рео де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд зохион байгуулагдах зуны XXXI Олимпийн бамбар асаах ёслол өчигдөр Грекийн Олимп ууланд болжээ. Галт бамбарыг асаах ёслолын үеэр Бразилын жүжигчин Катерина Леха Грекийн домогт эмэгтэйн дүрд хувирч, нарны гэрлээр бамбар асаасан байна. Жүжигчин бүсгүй бамбарыг дэлхийн аварга гимнастикч Элефтериос Петруниаст шилжүүлэн өгчээ.Олимпийн бамбар энэ сарын 28-ныг хүртэл буюу зургаан өдрийн турш Грекийн нутгаар аялна. Бамбар 12 мянган хүнээр өртөөлөн ирэх наймдугаар сард Маракана цэнгэлдэх хүрээлэнд очсноор уг ёслол өндөрлөх билээ.