04.25

“Жайка”-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурав

Барилгын салбар нь эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын талбай дээр гарч буй осол, эндэгдлийн тоо өсөх хандлагатай болжээ. Түүчнлэн ийм осол гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа бүр алдсан болон түр алдсан иргэдийн тоо их байна. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдэх, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх явдал зүй ёсоор тавигдах болов. Энэ асуудлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-аас Монгол Улсын БХБЯ, МХЕГ, Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин өнөөдөр БХБЯ дээр гарын үсэг зурснаар энэхүү төсөл  ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжиж дуусах үүдийг нээх нь. “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн Яам, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци бусад холбоодууд хамтран ажиллах юм байна.

Уг төслийн зорилго нь БХБЯ, БХТ, МХЕГ байгууллагуудын барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бодлого төлөвлөлт, сургалт, талбайн зааварчилгаа, хяналтын чадавхи дээшилнэ гэж үзэж байгаа аж.