04.26

Бэкхемийн гэр бүл реалити шоутай болно

Хөлбөмбөгчин асан Дэвид Бэкхем, түүний эхнэр дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бэкхем нар өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болсон билээ. Тэгвэл тэд удахгүй телевизийн салбарт хүч үзэж, өөрсдийн гэсэн реалити шоуг эхлүүлэхээр төлөвлөжээ. 
Тэд одоогоор энэ талаар яриа хэлэлцээр явуулж байгаа бөгөөд тун удахгүй шүтэн бишрэгчид нь гэрээр нь зочлох боломжтой болно. Гэхдээ төслийн нарийн ширийн зүйлс нууцлагдаж байгаа аж. 
Өмнө нь ч гэсэн Бэкхемын гэр бүл телевизийн шоу бүтээнэ гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байсан билээ. Хоёр жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сард Дэвид Бэкхем аавуудад тулгардаг асуудлуудад зориулсан реалити шоуг эхлүүлэхээр болсон гэх мэдээлэл гарч байсан юм.