"Элэг нэгт монголчууд" сангаас нэг өдрийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт тавдугаар сарын 14-нд болох бөгөөд тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Тухайлбал, Улсын драмын эрдмийн театр “Ромео & Жульетта” жүжиг, Улсын филормонийн хамт олон сонгодог тоглолтууд, Дуурийн театр “Үүлэн заяа”, Дуу бүжгийн чуулга “Их хатдын домог” гэсэн шилдэг тоглолтуудаа тавдугаар сарын 14-нд үзэгчдэд хүргэнэ. Гэхдээ эдгээр тоглолтуудын цаг өөр байх гэнэ.Тоглолтоос олсон бүх орлогоо “Элэг нэгт Монголчууд” санд хандивлагдах бөгөөд элэг Монголдоо элэг шилжүүлэн суулгах ажиллагаанд зарцуулагдах юм.