"Гэгээн Муза Академи"-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 1-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдоно. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.