Эх сурвалжийн энэ мэдээллийг сонсоод Н.Батбаяр АН-ын нэрээр язартлаа идсэн хүн хэдэн сар хоригдож намынхаа рейтэнгэд нөлөөлөхөд болохгүй нь юу байхав. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэг дээ хэмээн бодов. Ийн цааш өгүүлье.
Аливаа зүйлийн түрүүнд л шүлсээ үсчүүлж суудаг өнөөх “фортуна” маань сүүлийн үед үхсэн амьд нь мэдэгдэхгүй боллоо. Төрийн ордонд гал ноцоохоос эхлээд тэнгэртэй ярьж, газрын муусайн амьтдаа ниргэж суудаг түшээ маань бүр сүр сүлдгүй болчихлоо. Юу болов оо хэмээн хаа сайгүй гайхаж сууна. Гэтэл эх сурвалжийн хэлж байгаагаар “фортуна” маань Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис” хэмээх бонд гаргаж дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгоод ирсэн. Үүнийгээ чухам хаашаа яаж зарцуулсан тухайд тодорхой тайлбар өгч чадаагүй. Ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд эдийн засагт ургаж бий болсон сөрөг үзэгдлүүд яах аргагүй Н.Батбаяртай холбогдоно. Тэгэхээр энэ бүхний гол буруутан нь Н.Батбаяр яах аргагүй мөн.
Тиймээс эрх баригчид маань эрхлүүлж байгаад ийм байдалд хүргэсэн “фортуна”-гаа сонгууль дөхүүлж байгаад хорьж шийтгэх юм байх. Эх сурвалжийн хэлснээр шүү дээ. Учир нь 2012 оноос хойш байнгын хасах явж ирсэн нийгмийн амьдрал, эдийн засгийн байдал нь шууд утгаараа төрийн эрх барьж буй АН-тай холбогдож таарна. Тэгэхээр АН дотооддоо аян өрнүүлж, энэ бүхний бурууг зөвхөн Н.Батбаярт тохох аж. Тэгэж байж гэмээнэ сонгогч олонд дотоод ардчилалтай, хүнтэй хариуцлага тооцож чаддаг мундаг улстөрийн хүчин болж харагдах нь л дээ. Яахав, “фортуна”-г сонгууль дөхүүлж байж хорьчихоод сонгуулийн дараа суллан тавих гэнэ. Чухам ийм алхам хийлээ гээд АН ард түмэнд сайхан харагдах эсэхийг өнөөдөр хэлж мэдэхгүй юм
Юутай ч маргааш “фортуна”-г яллах төлөвлөгөө үйлдэх нь гарцаагүй. Үүнээс доргио авч, “нүүрс” хөтөлбөр будилуулсан Л.Гансүх нарын нэр ч дуулдаж байгаа юм. АН-ын нэрээр язартлаа идсэн нөхөд хэдэн сар хоригдож, намдаа энэ мэт тус хүргэхэд болохгүй зүйлгүй. Энэ бол АН-ын сонгуулийн стратеги төлөвлөгөө.
Тиймээс энэ стратеги төлөвлөгөө Н.Батбаярын хулхийг буулгаж, амыг нь барьсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. “Фортуна” хэдийгээр энэхүү стартеги төлөвлөгөөний золиос болж байгаа ч дуугаа хураан суух нь зохисгүй. Урьд өмнөх шигээ дуутай шуутай байж байгаад л энэ бүхний ард гарах нь чухал баймаар.
Н.Дөл