Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин тоглолт хийхээр тов зарлалаа. Тэрбээр Итали улсад тоглолт хийж буй бөгөөд ирэх сарын 11-нд эх орондоо тоглохоор болжээ. Түүний тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцох аж. Түүнчлэн Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Тэд одоогоор Итали улсад тоглож буй бөгөөд ирэх сарын 5-нд эх орондоо ирэх юм байна.