04.29

Матрууд орчлон ертөнцөөс хүчний дэмжлэг авах тул бие махбод нь эрч хүчтэй хэвээр байна


ХОНЬ - (3/21-4/19)
Инээд хөөр, зугаа цэнгэл үнэндээ нөхөрлөл, хайрыг улам зузааруулдаг. Саин найзыгаа гадаадад үдэж өгөхөөр олуулаа цуглах бололтой. Уран бүтээлч Хонинууд үзэсгэлэнд бүтээлээ тавихаар шийднэ. Онгод орж, урам зориг дүүрэн байгаа тул эхний бүтээлээ дуусгаагүй шахам байж дараагийнхыг эхлүүлэх шинжтэй.
ҮХЭР - (4/20-5/20)
Эргэлзээгээ даван туулж, бүхий л үйл хэрэгт амжилт олох өдөр. Хамгийн ээдрээтэй байдлаас ч та нэр төртэй гарч чадна. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэвчээртэй, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бай. Шинэ албан тушаал санал болгож магадгүй. Бодолгүйгээр шууд л зөвшөөр. Зоригтойгоор урагшил. Санхүү эдийн засгийн тогтвортой байдап ноёлох боловч зөв зүйлд зарцуул. Таны тусламж дэмжлэгийг үгүйлж байгаа найз нөхөд, хамаатнуудаа эргэж очихыг зөвлөе.
ИХЭР - (5/21-6/21)
Хосууд гадуур зугаалж цагийг сайхан өнгөрөөнө. Таны ах эгч танаас зөвлөгөө авахыг хүсэх бөгөөд таны зөвлөгөө хэрэг болох нь юу л бол. Тиймээс зөвлөгөө өгөлгүй харин тэдэнд асуудлаа шийдэх ямар арга зам байгааг тайлбарла. Ажил дээрх асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. Оройг дотны хүмүүстэйгээ өнгөрөөх нь танд маш их аз жаргалыг мэдрүүлэх болно.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ирж буй хэдэн өдрүүдэд олдох аз завшааныг бүү алд. Амьдралынхаа болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг хяналтдаа авахад тун тохиромжтой цаг. Эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна. Таны алсыг харах чадвар чинь өндөр байгаа бөгөөд богино болон удаан хугацааны зорилтууд чинь биелэх цаг ойртож байна. Эрч хүч дүүрэн давалгаа таныг нөмөрч ажил үйлд чинь зоригжуулна. Хэрэв та ямар нэг сонгуульд оролцож байгаа бол сонгогдох боломжтой.
АРСЛАН - (7/23-8/22)
Өнөөдрийн хувьд маш их талархах зүйл байна. Чин сэтгэлийн яриа, илэн далангүй бодол санаагаа хоорондоо солилцох нь таны тархийг цэнэглэхээс гадна баяр хөөр бэлэглэнэ. Та бизнесийн гараагаа эхлэхээр төлөвлөж байгаа бол туршлагатай, нөлөө бүхий хүнтэй уулзаарай. Чухал зүйлээ мартсан байж мэдэх тул бүх зүйлээ сайтар тэмдэглээрэй. Дэлгүүр хэсэхдээ найзтайгаа тааралдаж цагийг хамт өнгөрөөнө.
ОХИН - (8/23-9/22)
Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш хүчтэй байгаа тул аливаад өөрийгаа хэт хязгаарлах хэрэггүй. Яг одооноос төлөвлөгөө гаргаж, шаргуу хөдөлмөрлөж чадвал хүссэн үр дүндээ хүрэх болно. Ахмад настай хамаатныдаа очсоноор өнгөрсөнд болсон сайн муу олон зүйлийн талаар ярилцах болно. Өнгөрснөө эргэн дурссанаар таны хуучны дурсамж сэргэх бөгөөд шинэ зохиол бичих санаа төрнө. Хийж буй ажилд хэт их хүч гаргахгүй байсан ч аяндаа шийдэгдэнэ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр нөхцөл байдлаа сайжруулахад тохиромжтой бөгөөд найз нөхдийн харилцаагаа засахад тааламжтай. Таны өглөгч зан тань бусдад нөлөөлнө. Найз нөхөд, хамт олондоо кофе уухыг урь. Бусдыг сонс. Та өрөвч сэтгэл гаргаж боломжоороо найзууддаа зээл өгөх хэрэгтэй. Тэдний хүндрэл бэрхшээл айдсаас нь хуваалцаж, итгэл төрүүлэх нь маш сайхан мэдрэмж өгнө. Та ч бас өөрийн бэрхшээлээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаарай. Эрүүл агаарт гарч спортоор хичээллэ.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Орчлон ертөнц өөрөө таны хүчийг сэлбэж, бэлэг барьж байна. Ирэх хэдэн өдөр та юу ч хийсэн өөртөө итгэлтэй бай. Хамгийн дуугүй Хилэнц хүртэл өнөөдөр хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээнд идэвхтэй оролцох шинжтэй. Хүмүүсийн сонирхлыг татах чадвараа семинар, сургалт дамжааг удирдахад ашигла. Өөрийн санаа, тактик, стратегид тохирсон боломжийг ч ашигла. Албан тушаал, суудлын төлөө нэрээ дэвшүүлсэн Хилэнц энэ удаа хангалттай санал авч хүссэндээ хүрч чадна.  
НУМ - (11/22-12/21)
Таагүй өдрүүдийн нэг. Бусдыг шүүмжлэх, шоолж басамжлах, огт шаардлагагүй зүйл ярих зэргээс зайлсхий. Энэ өдөр чухал шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхээс татгалзаж, аятай цаг ирэхийг хүлээ. Эс бөгөөс хөндлөнгийн нөлөө эсвэл нөхцөл байдлыг субъектив байдлаар дүгнэснээс болж хоосон зүйлийн араас хөөцөлдөж, цаг зав, хүч хөдөлмөрөө барах хэрэг гарна.
МАТАР - (12/22-1/19)
Матрууд орчлон ертөнцөөс хүчний дэмжлэг авах тул бие махбод нь эрч хүчтэй хэвээр байна. Таны хувьд хайр дурлал, гэрлэлтийн талаарх хуучинсаг санаанууд одоо өөрчлөгдөнө. Хэсэг хугацааны өмнө боломжгүй мэт байсан зүйлс одоо боломжтой болно. Та цагийг нэгэн хэвийн бус зугаатай өнгөрүүлмээр байвал найз нөхөд, хамт олныхоо урилгыг хүлээн ав. Таны ажилтай холбоотой сайн мэдээ ирнэ. Бизнес эрхлэгч гоонь эрчүүд санхүүгийн тулгамдсан асуудалд цаг зарцуулна.
БУМБА - (1/20-2/18)
Харилцах чадварынхаа ачаар бусдад туслах болно. Найзууд, хөршүүд тань шинэ эрч хүч өгөх байх. Өдрийн хагаст гар утаснаасаа уяатай байсан бол цацраг туяанаас болгоомжил. Мөн интернэт, бусад харилцаа холбооны программаа сайжруулж солих хэрэг гарах байх. Зочид ихтэй байсан ч гэсэн хайртай хүнтэйгээ хэсэг цагийг өнгөрөө.
ЗАГАС - (2/19-3/20)
Хэрэв та дэмжлэг туслалцаа эсвэл даргаасаа цалин нэмүүлэхийг асуух гэж байгаа бол тохиромжтой цаг ирсэн байна. Хэтэрхий хол явахаасаа өмнө өөрийн төлөвлөгөөгөө илэрхийлж, ухаалаг тактик бодож олж стратеги төлөвлөгөө зохион байгуул. Ихэнх Загаснуудын идэвхитэй дэмжигч зан нь заримдаа толгойд нь орж ирдэг санаануудаа сайжруулахад туслах болно. Гэрлэх тухай эсвэл аль хэдийн хүүхэдтэй болсон хүний гэр рүү нүүх тухай та бодно. Мөн та гэр бүлтэй болоход бэлэн байгаа эсэхээ шийдэх хэрэгтэй.