Жүжигчин, мисс гээд олон тодотголын эзэн бол П.Шүүдэрцэцэг. Тэгвэл тэрбээр жүжигчин гэхээсээ мисс гэхэд дуртай гэнэ. Тодруулбал, тэрбээр "Би одоо хүртэл энэ алдартаа хайртай. Харин жүжигчин гэдэг нэрээс эмээгээд байдаг. Яагаад гэвэл би мэргэжлийн жүжигчин биш. Жүжигчин хүний хамгийн том шалгуур бол дүр бүтээх. Миний хувьд дүр бүтээж амжаагүй байгаа. Цаг хугацаа мэдлэг туршлагын хувьд ч яагаа ч үгүй байгаа. Миссийн тэмцээн бол өөр. Одоо хүртэл миссийн тэмцээнд орсон бичлэг байдаг. Тэр үеийн торгон мэдрэмжийг мартдаггүй. Миссийн тэмцээнд орсон маань надад олон гарц, боломжийг нээж өгсөн" хэмээсэн байна. Мөн тэрбээр эрэгтэй дүрд тоглохыг хүсдэг аж. Энэ тухайгаа "Миний мөрөөдлийн дүр эрэгтэй хүн болж жүжиглэж үзэх . Яагаад ч юм эрэгтэй хүний биенд орж жүжиглэж үзэх юмсан гэж боддог. Эрэгтэй хүн ямар байдаг, юу бодож сэтгэдэг, ямар үзэл бодолтойг мэдрэхийг хүсдэг. Бас монгол хатны дүр бүтээхсэн гэж боддог" хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.